Бидний тухай


etender.mn нь захиалагч болон ханган нийлүүлэгчийг холбосон, худалдан авах үйл ажиллагааг хялбаршуулсан систем юм.

Etender.mn Ханган нийлүүлэгчийн цахим систем нь захиалагч байгууллагуудын худалдан авалтын мэдээллийг нэг дороос харах, худалдан авалтад бүртгүүлэх, үнийн санал илгээх, шалгаруулалтын үйл явцыг хянах хялбаршуулсан цогц систем юм. Танд системд өөрийн үйл ажиллагааны чиглэлийг оруулан өөрт хамаарах бүх худалдан авалтын зарыг нийтлэгдсэн даруйд нь имэйлээр хүлээн авах, баримт бичгээ цахимаар бүрдүүлэн үнийн санал илгээх боломжийг олгож байна.

www.etender.mn сайтыг шинэ инноваци, мэдээлэл технологийн төслүүдийг хэрэгжүүлэгч “Цэц софт” ХХК-ийн хамт олон санаачлан хэрэгжүүлж байна. 

“Цэц софт” ХХК нь мэдээллийн технологи, хиймэл оюун ухааныг бизнесийн салбарт ашиглах, автоматжуулах чиглэлд төвлөрч буй технологийн компани юм.

Бидний зорилго: Технологид суурилсан шинэ төслүүдийг дотоод болон гадаадын зах зээлд гаргаж, эдийн засгийн шинэ хөгжлийн түүчээ болно.

Алсын хараа: Технологийн нөлөөгөөр бизнесийн салбарын хөгжлийг хурдасгах

Яагаад www.etender.mn вэ?

Цаг хэмнэнэ – Тендерийн процессыг автоматжуулж, хялбарчилна . Тендерийн үргэлжлэх хугацаа дунджаар 50–80% буурч, цалингийн зардал буурна.

Зардал буурна – Зах зээлд шууд хүрч, илүү үр дүнтэй худалдан авалт хийх боломжтой. Тендер зарлах зардал 5 дахин буурна.

Ил тод, нээлттэй – Нийлүүлэгчдийг харьцуулан хамгийн сайн саналыг сонгох боломж. Цахим орчинд ил тод, тэгш боломж бүрдсэнээр оролцогчдын тоо өснө → үнийн санал өрсөлдөөнтэй болж→ үнэ буурна.

Санхүүгийн дэмжлэг – Тендерт шалгарсан байгууллага эргэлтийн хөрөнгийн зээл, бизнесийн сургалтанд хамрагдах боломжтой.