“Цэц софт” ХХК нь Монгол Улсын Байгуулагын нууцын тухай
хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу байгууллагын
болон хүний хувийн мэдээллийг чандлан нууцлана. Хэрэглэгч (Хэрэглэгч)-ийн www.etender.mn цахим системд зочлох, бүртгүүлэх, нэвтрэхдээ
бүртгүүлсэн (мэдээлэл) мэдээллийг нууцалж, аюулгүй байдлыг ханган ажилладаг
болно.
1. Системд бүртгүүлэх, нэвтрэх,
үүгээр дамжуулан Тендер зарласан компанийн худалдан авалтын үйл ажиллагаанд
оролцох тохиолдолд Хэрэглэгчээс мэдээлэл цуглуулах, боловсруулах, дамжуулах,
ашиглах зөвшөөрлийг “Цэц софт” ХХК-д өгөх ба Хэрэглэгч өгсөн зөвшөөрлөө хэдийд
ч мэдэгдэн цуцалж болно.
2. Хэрэглэгч аль нэг хуулийн
этгээдийг төлөөлөн системээр үйлчлүүлэхдээ бусад хүний буюу эцсийн өмчлөгч,
удирдлах хүмүүсийн мэдээллийг оруулна.
3. Ханган нийлүүлэгч компанийн
зөвхөн үндсэн мэдээллийг хууль тогтоомж болон “Цэц софт” ХХК-ийн дотоод бодлого
журамд заасан үндэслэлээр зөвхөн Тендер зарлагч гишүүн байгууллагууд харах
эрхтэй байна.
4. Хэрэглэгч нь “Цэц софт” ХХК-ийн
etender.mn сайтад гаргаж өгсөн мэдээллийнхээ үнэн зөв, аюулгүй байдлыг хариуцах
ба дараах үүргийг хүлээнэ:
a. Бусдад зөвшөөрөлгүй дамжуулахгүй байх,
b. Аливаа хэлбэрээр мэдээлэл алдагдах эрсдэлээс
сэргийлэх,
c. Алдаатай бол өөрчлөлт оруулж, шинэчлэх,
d. Мэдээллийн нууцлал, аюулгүй байдалтай
холбогдуулан гарсан зөрчлийг компанид цаг алдалгүй мэдэгдэх,
e. Мэдээлэл гаргаж өгөх, дамжуулахдаа бусдын хууль
ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй байх,
f. Системээр үйлчлүүлэх явцад олж мэдсэн
мэдээллийнхээ нууцлал, аюулгүй байдлыг хангах,
g. Хуульд заасан бусад.
5. Хэрэглэгч нь хүлээсэн үүргээ
биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өөрт болон бусдад учирсан аливаа
хохирлыг бүрэн хариуцах бөгөөд Цэц софт ХХК нь хэрэглэгчийн буруутай үйлдэл, эс
үйлдэлд ямарваа хариуцлага хүлээхгүй болно.
6. Хэрэглэгч энэхүү бодлогыг
гүйцэт уншиж танилцан, бүрэн ойлгосны үндсэн дээр зөвшөөрснөөр Системээр
үйлчлүүлэх боломжтой болно.
7. “Цэц софт ХХК”-ийн Хэрэглэгчид
урьдчилан мэдэгдэлгүйгээр энэхүү нууцлалын бодлогодоо нэмэлт, өөрчлөлт оруулах,
шинэчлэх эрхтэй ба нэмэлт, өөрчлөлт оруулсан, шинэчилсэн нууцлалын бодлого нь
Системд нийтлэгдсэнээр шууд хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хэрэглэгч энэхүү
бодлогод орсон нэмэлт, өөрчлөлт, шинэлчлэлийг мэдээгүй нь холбогдох үүрэг,
хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
8. “Цэц соф”т ХХК-ийн Хэрэглэгч
хүсэлт гаргасан, өгсөн зөвшөөрлөө цуцалсан, бусдаас олж авсан зөвшөөрөл нь
цуцлагдсан, Хэрэглэгч Системд бүртгэлтэй байхаа больсон эсвэл хуульд болон
дотоод бодлого журамд заасан бусад үндэслэлээр мэдээллийг устгана.