Etender.mn нь танд дараах нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд хэрэглэгчид энэхүү үйлчилгээний нөхцөлийг баримтлан үйлчлүүлнэ.
Бүртгэлийн зарчим
Хэрэглэгч
нь Etender.mn-ийн үйлчилгээг авч бүртгүүлэхдээ
өөрийн болон компанийн
тухай үнэн зөв мэдээллийг оруулж, тэдгээрийн
өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй. Хэн нэгэн хэрэглэгчийн
оруулсан шаардлагатай мэдээлэл ямар нэгэн байдлаар худлаа байх,
тендерт хуурамч материал бүрдүүлбэл Etender.mn
нь тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
И-мэйл ашиглан бүртгүүлэх
Та хувийн болон албан
байгууллагын и-мэйл
ашиглан бүртгүүлэхдээ и-мэйл өөрчлөгдөх, хариуцсан ажилтан солигдоход тэр
даруй өөрчлөлтүүдийг хийж явна. Бүртгүүлсэн мэйл хаягаар бүртгэлийг
баталгаажуулж, нууц үг сэргээх болно.
Хэрэглэгчийн
бүртгэлийн мэдээлэл түүний аюулгүй байдал
·
Та
Etender.mn-д бүртгэл үүсгэхдээ өөрийн компанийн нэр, өөрийн нэрээр
үүсгэнэ.
· Та
өөрийн хэрэглэгчийн нэр нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд таны бүртгэлээс
хийгдсэн бүхий л үйлдэлд хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээх болох болно.
· Etender.mn-д
бүртгүүлсэн таны мэдээлэл баталгаатай мэдээллийн баазад хадгалагдах
болно. Иймээс та хэрэглэгчийн нэр, нууц үгээ дамжуулахгүй байж хэрэглэснийхээ
дараа бүртгэлээ хааж байна уу.
Хэрэглэгчийн
хариуцлага
Хэрэглэгч нь өөрийн бичсэн мэдээлэл, албан бичиг, танилцуулга, үнийн
санал, компанийн бичиг баримт, олон
нийтэд зориулсан тендерийн зарыг бүрэн хариуцна. Etender.mn нь хэрэглэгчийн
үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд бид тендер
зарлах, сонгон шалгаруулалтыг хялбар хийж гүйцэтгэх үүрэгтэй болно. Etender.mn-ийн хэрэглэгч нь
гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд Etender.mn нь
тухайн үйлдлийг таслан зогсоох, мэдээлэл хүргэх арга хэмжээг авна.
Etender.mn-ийн хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд дараах
зүйлсийг хориглоно.
Эдгээр
болон хуульд харшлах бусад нөхцөлд Etender.mn нь тухайн гишүүний эрхийг хасах
үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй болно.
Үйлчилгээнд
өөрчлөлт оруулах
Etender.mn
нь үзүүлж байгаа үйлчилгээндээ
сайжруулалт хийх,
хэсэгчлэн ямар нэг байдлаар өөрчлөлт хийх, шинэчлэх эрхтэй.
Etender.mn-ний
өмчлөгчийн эрх
Etender.mn
веб сайтад нийтлэгдэж байгаа тендерийн
зар мэдээллийг тендер зарлагч байгууллагаас бусад этгээд зөвшөөрөлгүйгээр
нийтлэх, хуулбарлан
түгээхийг хориглоно.
Үйлчилгээний бусад журам, нөхцөлийн талаар тодруулах
Та үйлчилгээний журам,
нөхцөлтэй холбоотой асуудлыг Facebook хуудас: www.facebook.com/www.etender.mn
чат хэсэг, Утас: 7515-7733, Имэйл: info@etender.mn
–ээр авах боломжтой.