Түгээмэл асуулт, хариулт

“etender.mn” гэж юу вэ?

etender.mn нь хувийн байгууллагуудын ханган нийлүүлэлтийн үйл явцыг ил тод, хялбар, үр дүнтэй болгох зорилготой цахим тендерийн систем юм. Энэ систем нь бүх аж ахуйн нэгжид зориулсан бөгөөд байгууллагууд тендер зарлах, оролцох боломжийг хялбаршуулна. Системийг “Цэц Софт” ХХК хөгжүүлж, хэрэгжүүлж байна.


1. Нэг хэрэглэгч хэдэн компани бүртгүүлэх боломжтой вэ?

Нэг хэрэглэгч өөр өөр компаниудаар бүртгүүлж, тус бүрийн эрхээр нэвтрэх боломжтой.

2. Хувь хүн тендер зарлах болон тендерт оролцох боломжтой юу?

Тийм, хувь хүнээр бүртгүүлж тендер зарлах, оролцох боломжтой. Гэхдээ тухайн тендерийн шаардлагаар зөвхөн аж ахуйн нэгж оролцох нөхцөлтэй бол иргэн оролцох боломжгүй.

3. Бүртгүүлсэн мэдээллээ хэрхэн өөрчлөх вэ?

  • Та "Баримт бичиг баталгаажуулах" хэсэгт байгууллагын регистр, гэрчилгээг оруулсанаар баталгаажуулах хүсэлт үүснэ. Админаас баталгаажуулалтыг хийнэ.  
  • “Профайл тохиргоо” хэсэгт орж, шаардлагатай мэдээллээ шинэчлэх боломжтой.


4. Нууц үгээ мартсан бол яах вэ?

  • “Нууц үгээ мартсан” хэсэгт имэйл хаягаа оруулна.
  • Шинэ нууц үг үүсгэж, системд дахин нэвтэрнэ.

5. Хэрхэн тендер зарлах вэ?

  • Системд нэвтэрнэ.
  • “Тендер зарлах” цэсийг сонгож, шаардлагатай мэдээллээ оруулна.
  • Хугацаа, нөхцөлөө тодорхойлж, баталгаажуулснаар тендер нийтлэгдэнэ. Тендерийн хугацаанаас өмнө өөрчлөлт оруулах боломжтой.


6. Хэрхэн тендерт оролцох вэ?

  • Системд бүртгүүлж, нэвтэрнэ.
  • Өөрт тохирох тендерийг хайж олно.
  • Шаардлагатай бичиг баримтыг оруулж, саналаа илгээнэ.
  • Баталгаажуулсны дараа тендерийн үр дүнг хүлээнэ.

7. Тендерийн материалд ямар бичиг баримт шаардлагатай вэ?

Тендерийн нөхцлөөс хамааран дараах бичиг баримт шаардлагатай байж болно:

  • Байгууллагын гэрчилгээ
  • Бусад хавсралт (Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, ажлын туршлага, үнийн санал, бусад шаардлагатай баримтууд)-ыг нэгтгэн хавсаргана. 

8. Тендерийн материал илгээсний дараа засварлах боломжтой юу?

  • Хэрэв тендерийн хугацаа дуусаагүй бол материалаа засах боломжтой.
  • Тендер хаагдсаны дараа засварлах боломжгүй.

9. Хэрхэн багц худалдан авах болон багцаа ахиулах вэ?

  • etender.mn нь үнэгүй 15 тендер зарлах боломжийг санал болгодог.
  • Илүү олон тендер зарлахыг хүсвэл “etender.mn гишүүнчлэл хэсгээс үндсэн багцыг сонгох боломжтой. 
  • Төлбөр төлсний дараа таны одоогийн багц гэсэн хэсэгт өөрчлөлт харагдах болно. 

10. Тендерт шалгарсан эсэхээ хэрхэн мэдэх вэ?

  • “Миний тендерүүд” хэсгээс оролцсон тендерийн явцыг шалгана.
  • Шалгарсан тохиолдолд систем мэдэгдэл илгээнэ. Мөн и-мэйлээр мэдээлэл хүргэгдэнэ.

11. Системээс хэрхэн хайлт хийх вэ?

Түлхүүр үг болон дараах ангиллуудаар хайлт хийх боломжтой:

  • Тендерийн ангилал
  • Түлхүүр үгээр хайлт хийх

12. Систем ханган нийлүүлэгч байгууллагуудад нэмэлтээр ямар боломж олгож байгаа вэ?

Та байгууллагын бүртгэл үүсгэж мэдээллээ баталгаажуулсны дараа өөрийн үйлчилгээгээ оруулах боломжтой. Таны үйлчилгээ сайтын нүүр хэсэгт харагдах болно. 


13. Тендерийн талаар асуулт байвал хаана хандах вэ?

  • Тендер зарлагч байгууллагатай шууд холбоо барих боломжтой.
  • Мөн системтэй холбоотой асуудал гарвал дараах сувгуудаар бидэнтэй холбогдоно уу: