etender.mn сайтын хэрэглэх зааврыг та бүхэнд хүргэж байна.
1. Бүртгүүлэх
Та бүртгүүлэхдээ Захилагчаар -Тендер зарлах байгууллага эсвэл Нийлүүлэгчээр- Тендерт оролцож санал илгээх, ханган нийлүүлэгч байгууллага бол сонгож бүртгүүлнэ.
2. Бүртгэлээ баталгаажуулах
Таны бүртгүүлсэн и-мэйл хаяг руу баталгаажуулах линкийг илгээн. Тус линк дээр дарж баталгаажна.
3. Та өөрийн тендерийг зарлах
Та тендерийн нэр, тендерийн төрөл, эхлэх-хаах огноо, тендерийн төсөв, тендерийн ангилал, тендерийн ерөнхий мэдээлэл, нийлүүлэгчид тавигдах шаардлага гэсэн мэдээллийг оруулна. Та оруулсан тендерийн мэдээллийг засах, шинэчлэх боломжтой.
4. Хэрвээ та Нийлүүлэгчээр бүртгүүлсэн тохиолдолд эхлээд бүртгэлээ баталгаажуулна. Дараа нь тухайн салбарын танд санал болгох тендер хэсэгт буй боломжтой тендерийн урилганаас сонгох боломжтой.
5. Сонгосон тендерийн шаардлагын дагуу материалыг бүрдүүлэх, үнийн саналаа боловсруулах боломжтой.
6. Ханган нийлүүлэгч байгууллага нь хавсаргах материалаа бэлтгээд бэлэн болсны дараа Тендерт оролцох товчыг дарж үнийн саналаа илгээнэ. Үнийн санал илгээхдээ санал болгож буй үнэ, дэлгэрэнгүй тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, тендерийн санал гэсэн цонхонд бүх материалыг нэгтгэн нэг файл болгож хавсаргана.
7. Тендерт шалгарах
Хэрвээ танай байгууллага тухайн тендерт шалгарсан тохиолдолд бүртгэлтэй и-мэйл хаягаар, систем дээр мэдээлэл очино. Систем дээр шалгарсан тендерүүд гэж харагдана. Захиалагч тал сонгон шалгаруулалтаа хийсэн учраас хоёр тал ажлаа баталгаажуулж ажилна.
8. Захиалагч болон ханган нийлүүлэгчийг үнэлэх
Тендерийн ажил бүрэн дууссаны дараа захиалагч байгууллага нь ханган нийлүүлэгчийг, ханган нийлүүлэгч нь захиалагчийг үнэлж сэтгэгдэл оруулна. Хоёр тал үнэлгээ хийгдсэнээр системийн нэг тендерийн үйл явц бүрэн дуусах болно.