Акуа маркийн автомашины засвар үйлчилгээг хариуцан ажиллах
Хаагдсан
  • Эхлэх огноо: 2025-04-09
  • Хаах огноо: 2025-04-20

Инфитек ХХК-ийн  Акуа маркийн тээврийн хэрэгслүүдийн оношилгоо үйлчилгээ болон сэлбэг хэрэгслийг ханган ажиллах нээлттэй худалдан авалтын сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. 

Сонгон шалгаруулалтад  оролцогчид тавигдах ерөнхий шаардлага:

  • Нийслэлийн 6 дүүргийн аль нэгт байрлалтай байх;
  • Төв замтай ойр бол давуу тал болно;
  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй;
  • Зарласан чиглэлээр сүүлийн 2 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх; /Байгууллага болохоос өмнө энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан байж болно/
  • Aqua маркийн автомашинд тохирох япон ориг задаргааны сэлбэгтэй, ABS аппарат, Мотор, Кроп, Баттерайнд чанартай өндөр баталгаат хугацаатай байх;
  • Инженер техникийн ажилтнууд үндсэн ажилтан байх;
  • Компанийн тээврийн хэрэгслүүдийг оочир дараалал болон цаг авах шаардахгүй яаралтай засвар үйлчилгээ хийх боломжтой;
  • Кузов засвар хийдэг бол давуу талтай;
  • Татварын өр төлбөргүй, шүүхийн маргаангүй байх;

Хэрэв та дээр дурдсан ерөнхий шаардлагыг бүрэн хангаж буй тохиолдолд  +ОРОЛЦОХ СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ товчийг дарж бүртгүүлнэ үү.  Үүний дараа доорх бичиг баримтыг бүрдүүлэн info@infitech.mn  э-мэйл хаягруу үнийн санал аа ирүүлээрэй. 

Бүрдүүлэх баримт бичгүүд:

  • Байгууллагын танилцуулга
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Засвар үйлчилгээ үзүүлэх үнийн санал
  • Захиалгаар болон бэлэн худалдаалах сэлбэгийн үнийн санал
  • Үнийн саналд баталгаат хугацааг тусгасан байх
  • Сэлбэг хэрэгслийн чанарын эсхүл гарал үүслийн гэрчилгээ 

Үнийн санал авах сүүлийн хугацаа  2025.04.20

Холбоо барих
Т.Түвшинтөр, Механик инженер, 99181818


Тендер шалгаруулалтын баримт бичиг
1 нийлүүлэгч санал илгээсэн байна
Зураг Инфитек ХХК (1 Үнэлгээ) Илгээсэн санал: **********

Төсөв

1    Санал

Тендерийг хуваалцах

Захиалагчийн мэдээлэл

Инфитек ХХК

5.00 (1 Үнэлгээ)
Ulaanbaatar, Mongolia
9 нийтэлсэн тендер
Ижил төстэй тендерүүд