Цэц софт ХХК
Цэц софт ХХК

Цэц софт ХХК

0.00 (0 Үнэлгээ)
Ulaanbaatar, Mongolia

Цэц софт ХХК Танилцуулга

“Цэц софт” ХХК нь мэдээллийн технологи, хиймэл оюун ухааныг бизнесийн салбарт ашиглах, автоматжуулах чиглэлд төвлөрч буй технологийн компани юм. Бидний зорилго: Технологид суурилсан шинэ төслүүдийг дотоод болон гадаадын зах зээлд гаргаж, эдийн засгийн шинэ хөгжлийн түүчээ болно. Алсын хараа: Технологийн нөлөөгөөр бизнесийн салбарын хөгжлийг хурдасгах www.etender.mn сайтыг шинэ инноваци, мэдээлэл технологийн төслүүдийг хэрэгжүүлэгч “Цэц софт” ХХК-ийн хамт олон санаачлан хэрэгжүүлж байна. etender.mn нь захиалагч болон ханган нийлүүлэгчийг холбосон, худалдан авах үйл ажиллагааг хялбаршуулсан систем юм. Etender.mn Ханган нийлүүлэгчийн цахим систем нь захиалагч байгууллагуудын худалдан авалтын мэдээллийг нэг дороос харах, худалдан авалтад бүртгүүлэх, үнийн санал илгээх, шалгаруулалтын үйл явцыг хянах хялбаршуулсан цогц систем юм. Танд системд өөрийн үйл ажиллагааны чиглэлийг оруулан өөрт хамаарах бүх худалдан авалтын зарыг нийтлэгдсэн даруйд нь имэйлээр хүлээн авах, баримт бичгээ цахимаар бүрдүүлэн үнийн санал илгээх боломжийг олгож байна.

Цэц софт ХХК Гүйцэтгэж байсан ажилууд

Цэц софт ХХК Үнэлгээ

нийт 0 Үнэлгээ

Баталгаажуулалт
  • Бүртгэл баталгаажсан
  • Имэйл баталгаажсан
Хуваалцах