ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГАА ХИЙЛГЭХ
Хаагдсан
  • Эхлэх огноо: 2025-04-24
  • Хаах огноо: 2025-05-09

АЖЛЫН ЗОРИЛГО:

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа захиалагчийн 9 нэгж талбарын бүртгэлтэй (9 газар) 486,6 га талбай бүхий эдэлбэр газруудын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг хууль, журам, зааварт заасан үзүүлэлтээр газар дээр нь хэмжилт судалгаа хийх, анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэх, бичиглэл хийж, газрын гадарга, хөрс, ургамлан нөмрөг, газрын төлөв байдалд орж буй өөрчлөлтийн хамрах хүрээ, хил заагийг зураглах, талбайн хэмжээг тодорхойлох, хянан баталгааны дүгнэлтийг баталгаажуулах, паспортжуулах, цаашид авах арга хэмжээний зөвлөмж боловсруулах

БАЙРШИЛ:

Газрын байршил, зориулалт, талбайн хэмжээ

1.      Дорноговь аймаг Сайншанд сум

ü  Дэд станц, салхин турбин генератор - 750800м2 /75.08 га/

ü  Цахилгаан дамжуулах агаарын шугам – 121000 м/12.1 га/

ü  Авто зам – 99214м2 /9.92 га/

ü  Холбоо мэдээлэл хүлээн авах станц, шугам – 237 м2 /0.02 га/

ü  Холбоо мэдээлэл хүлээн авах станц, шугам - 3405 м2 /0.34 га/

ü  Холбоо мэдээлэл хүлээн авах станц, шугам - 593 м2 /0.06 га/

2.      Дорноговь аймаг Өргөн сум

ü  Салхин турбин генератор - 2565700м2 /256.57 га/

ü  Салхин турбин генератор - 962760м2 /96.28 га/

3.      Дорноговь аймаг Алтанширээ сум

ü  Салхин турбин генератор - 586370м2 /58.64 га/

Нийт 3 сумын 9 нэгж талбарын 509,01 га талбайг хамарна.

ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ, ТҮҮНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГУУД:

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийхэд дараах журам зааврыг баримтлана.

ü  Монгол Улсын Газрын тухай хууль-ийн 58-р зүйл

ü  Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоол

ü  Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 34 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт “Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын заавар”

ü  MNS 5546:2005Бэлчээрийн газрын хөрсний элэгдэл эвдрэл, ургамлын талхлагдлыг тогтоох ерөнхий шаардлага.

ü  MNS 3298-1991 Байгаль хамгаалал, хөрс - шинжилгээний дээж авахад тавигдах ерөнхий шаардлагууд

ü  MNS 5850:2019, Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ

ü  MNSISO10390-2001Хөрсний чанар. pH тодорхойлох

ü  Газрын төлөв байдал, чанарын нэгж талбарын сүлжээний зургийг газарзүйн мэдээллийн системийн программ дээр зураглах бөгөөд геодезийн ба өндрийн үндэслэл, тусгагийг 2022 оны 267 дугаар тогтоолыг баримтлах

ü    Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайлан, нэгж талбарын баталгаажсан паспорт, сүлжээний зураг, shp файл, түүний хүснэгтэн мэдээлэл

Хүлээн авах материал:

ü  Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайлан - 2%

ü  Баталгаажсан нэгж талбарын паспорт - 1%

ü  Нэгдсэн сүлжээний зураг - 1%

ü  Shape file CD – 1%

ü  Бусад хавсралт материал - 1%

Нэгж талбар тус бүрээр дээрх материалуудыг хүлээлгэн өгнө.

ГҮЙЦЭТГЭГЧ БАГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Ажил гүйцэтгэгч нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байна.

ü  Тусгай зөвшөөрлийн эрхтэй

ü  Техникийн чадавхи тодорхойлох бичиг баримт

ü  Мэрэгшсэн хүний нөөцтэй байх

Энэ төрлийн ажлын туршлагатай байх

ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТ:

Ажлыг гүйцэтгэлийн бүх үе шатанд үйл ажиллагааны хяналт тавих;

ХУГАЦАА:

Ажил гүйцэтгэх хугацаа: Гэрээ байгуулагдсанаас хойш 60 хоног


Үнийн саналыг 2025 оны 5 дугаар сарын 9-өөс өмнө энэхүү www.etender.mn системээр дамжуулж ирүүлнэ үү.

 

Тендер шалгаруулалтын баримт бичиг
Нийлүүлэгчдийн саналууд
Одоогоор санал илгээгдээгүй

Төсөв

******₮

0    Санал

Тендерийг хуваалцах

Захиалагчийн мэдээлэл

Сайншанд салхин парк ХХК

0.00 (0 Үнэлгээ)
Ulaanbaatar, Mongolia
5 нийтэлсэн тендер
Ижил төстэй тендерүүд