Сайншанд салхин парк ХХК

Сайншанд салхин парк ХХК

0.00 (0 Үнэлгээ)
Ulaanbaatar, Mongolia

Сайншанд салхин парк ХХК Танилцуулга

“Сайншанд салхин парк” ХХК нь 2009 онд анх үүсгэн байгуулагдсан. 9 жилийн судалгааны үр дүнг үндэслэн 2018 онд барилга угсралтын ажил хийгдсэн бөгөөд 2019 оны нэг сараас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төвийн эрчим хүчний системд нийлүүлж эхэлсэн. Төслийн талбай нь Дорноговь аймгийн Сайншанд, Алтанширээ, Өргөн сумдын уулзвар нутаг, Улаан толгойн хөндий хэмээх газарт Улаанбаатар хотоос зүүн урагш 460 км, Замын - Үүд дэх хилийн боомтоос баруун хойд зүгт 232 км, Сайншанд сумын төвөөс зүүн урагш 5 км зайд, Хэцүү цавийн хуурай сайр бүхий ухаа толгодын ар нуруу, тэгшивтэр өндөрлөг хэсэгт баруунаас зүүн хүртэл цуваа маягаар байгуулсан. Салхин цахилгаан станцын үндсэн болон туслах барилга байгууламжид тус бүр нь 2.2МВт хүчин чадалтай 25 ширхэг салхин турбин генераторын иж бүрдэл байгууламж, салхин турбин генератор хооронд болон “Шанд“ дэд станцыг холбосон 35 кВ-ын кабель шугам, 35/110 кВ-ын “Шанд” дэд станцын иж бүрдэл тоног төхөөрөмж, 110кВ-ын ил хуваарилах байгууламжийн иж бүрдэл, 110/35/10 кВ-ын “Сайншанд” дэд станцыг “Шанд” дэд станцтай холбосон шилэн кабель бүхий аянгын тросстой 6.3 км урттай 110 кВ-ын хос хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, Сайншанд дэд станцын өргөтгөл барилга, цахилгааны болон удирдлагын барилга байгууламжаас бүрдэнэ.

Сайншанд салхин парк ХХК Нээлттэй тендерүүд

Сайншанд салхин парк ХХК Үнэлгээ

нийт 0 Үнэлгээ

Төлөв
Баталгаажуулалт
  • Бүртгэл баталгаажсан
  • Имэйл баталгаажсан
Хуваалцах