ISO 45001:2018 стандарт хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар
  • Эхлэх огноо: 2025-05-27
  • Хаах огноо: 2025-06-27

1.       Зөвлөх үйлчилгээний хүрээ

Зөвлөх үйлчилгээ дараах ажлуудыг хамарна:

1.       Одоогийн нөхцөл байдлын үнэлгээ (Gap analysis)

2.       Төлөвлөгөө гаргах, санал авч тусгах

3.       Сургалт зохион байгуулах:

-          ISO 45001 стандартын талаарх суурь ойлголт

-          Удирдлагын баг болон ХАБЭА хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт

4.       Баримт бичгийн тогтолцоог боловсруулж боловсруулах:

-          Бодлого, журам, ажил үүргийн заавар, маягт зэрэг,

-          Байнгын сайжруулалт хийх ажилчдын оролцоог хангах талаар тусгах

5.       Системийг хэрэгжүүлэх, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх

6.       Дотоод аудит зохион байгуулах, Дотоод аудиторуудыг сургаж, бэлтгэх

7.       Менежментийн үнэлгээний үйл явцыг ISO 45001 стандартын дагуу зохион байгуулахад байгууллагад дараах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ:

-          Сургалт зохион байгуулах,

-          Шаардлагатай мэдээллийг цуглуулахад чиглүүлэх,

-          Хурлын хөтөлбөр, протокол загвар боловсруулах,

-          Хурлын бэлтгэл болон явцад оролцох,

-          Санал, зөвлөмж өгөх

8.       Гуравдагч этгээдийн гэрчилгээжүүлэх аудитын бэлтгэл хангах, дагалдах

2.       Ажил гүйцэтгэх хугацаа:

Үйлчилгээний нийт хугацаа: 6 сар (санал болгож болно)

3.       Үнийн саналд тавигдах шаардлага

Үнийн санал нь дараах мэдээллийг агуулна:

1.       Үйлчилгээний дэлгэрэнгүй төлөвлөгөө, үе шат

2.       Ажил гүйцэтгэх хугацаа, хугацааны хуваарь

3.       Нийт үнэ болон төлбөрийн нөхцөл (НӨАТ-тэй/НӨАТ-гүй заасан байх)

4.       Зөвлөх багийн туршлага, ур чадвар (Олон улсын болон Дотоодын аудиторын гэрчилгээг хавсаргах)

5.       Байгууллагын танилцуулга, Өмнө хэрэгжүүлсэн төслийн туршлага (ижил төстэй ISO төслүүдийн жагсаалт)

4.       Санал илгээх:

Сонгон шалгаруулалтын мэдээлэл болон үнийн саналыг 2025 оны 06 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагаас өмнө info@sainshandwindpark.mn хаягт илгээнэ үү.

Холбоо барих дугаар: 75050055, 91112975

 

Тендер шалгаруулалтын баримт бичиг
Нийлүүлэгчдийн саналууд
Одоогоор санал илгээгдээгүй

Төсөв

******₮

0    Санал

Тендерийг хуваалцах

Захиалагчийн мэдээлэл

Сайншанд салхин парк ХХК

0.00 (0 Үнэлгээ)
Ulaanbaatar, Mongolia
5 нийтэлсэн тендер
Ижил төстэй тендерүүд